2011-08-09

Аруин библийн монгол хэл дээрх орчуулгын түүх.


Та бүхэндээ Библийн монгол хэл дээрх орчуулгын түүхийн зарим чухал ном баримтуудыг маш товчхон танилцуулъя. Өнгөрсөн өвлийн сургалтан дээр энэ сэдвийн тухай илүү дэлгэрэнгүй баримт, зураг хөрөгнүүдийг бүгдээрээ үзсэн. Энд тэр үед байгаагүй зурагнуудыг нэмж байгаа болно. Зураг тус бүрийнх нь дор товч тайлбар тавилаа.
Монгол хэл дээр 1300 оны эхээр хамгийн анх Шинэ гэрээ, Дуулал ном орчуулагдсан бөгөөд харамсалтай нь хадгалагдаж үлдсэн хувь байдаггүй. Дараагийн орчуулга нь 1819-27 онд хэвлэгдсэн Иаков Шмидтийн орчуулга бөгөөд тэр үеэс хойшхи орчуулгууд хадгалагдаж иржээ. Дараагийн нэгэн маш чухал орчуулга бол 1835-46 онд хэвлэгдсэн, Сталлибрасс, Сваны орчуулсан ХГ, ШГ юм. Үүнээс хойш хэд хэдэн засвар хийгдэж, шинэ орчуулгууд ч гарч ирсэнийг бид мэднэ. Монголын орчуулгын түүхийн энэхүү баялаг өвийг харамсалтай нь бидний олонх маань мэддэггүйн нэг учир нь хадгалагдаж үлдсэн ихэнх хувиуд нь гадаадын номын сангуудад, ихэнх монголчууд харах, унших, мэдэж авах боломжгүй байдагтай холбоотой. Нөгөө шалтгаан нь Монголд хадгалагдаж үлдсэн хувь бараг байдаггүй, ялангуяа социализмын үед үрэгдэж устгагдсан байх өндөр магадлалтай. Харин ямар ч байсан Бурхан монголчууд бидэнд мөнхийн үгээ олон зууны туршид тодорхой хэмжээгээр өгсөөр ирсэн гэдгийг ухаарч, бас үүнд талархах нь зүйтэй болов уу.
Христийн сургаал, христитгэл зөвхөн 1990-ээд оноос хойш л Монголд дэлгэрсэн юм шиг ойлгодгийг залруулах нэг томоохон баримт бол монгол хэл дээр хийгдэж ирсэн, одоогоор үлдэж хоцорсон хамгийн анхных нь бараг 200 жил дөхөж байгаа эдгээр орчуулгын хувиуд юм.

2011-07-09

Сэтгэл алдрахгүйгээр залбирвал...

Лүк 18:1-8
Итгэгч бидний амьдралын салшгүй нэгээхэн хэсэг бол яах аргагүй Бурханд хандан залбирах явдал юм. Залбирлаар дамжуулан бид Сүнсний амар тайванг мэдрээд зогсохгүй Бурханы хүсэл таалал юунд байгааг ухаарах болдог. Гэхдээ зарим үед Бурхан бидний залбирлыг огт сонсохгүй, гуйгаад ч нэмэргүй гэсэн бодол төрдөг.
 Залбирлын хүчийг биеээрээ мэдэрч чадахгүй байгаагийн хамгийн том шалтгаан бол залбирч байгаад энэ ч бүтэхгүй нь гээд сэтгэл алдрахад байдаг. Тийм учраас Есүс энэ сургаалт зүйрлэлээр дамжуулан бидэнд сэтгэл алдрахгүйгээр залбирахыг заан өгч байна.

2011-06-15

Давс ба гэрэл

       Есүсийн хэлсэн энэ үгнээс үзэхэд Есүсийн шавь дэлхийн хүмүүсийн дунд ямар байр суурьтай ба ямар үүргийг биелүүлэх ёстойг мэдэж болно.
Есүсийн шавь бол газрын давс юм. Та давсгүй хоол идэж үзсэн үү? Мэдээж үзсэн байх гэж бодож байна. Давс хоолыг сайхан амттай болгодог. Мөн давс хийж ногоо даршилдаг. Энэ нь муудахаас хамгаалдаг. Давс бол үнэхээр чухал үүрэгтэй байна. Одоо энэ дэлхий хайр найргүй, замбараагүй, ёс бус үйлсээр дүүрэн байна. Харин итгэгчид нь амт оруулах үүрэгтэй хүмүүс юм. 
Хэрвээ бидний амьдарч буй нийгэм улам л доройтон ялзарч байгаа бол Есүсийн шавь нар үүргээ сайн биелүүлэхгүй байгаатай холбоотой.
            Бас Есүсийн шавь бол дэлхийн гэрэл юм. Гэрэл нь түнэр харанхуйн дунд ч тод харагддаг. Миний мэдэхийн жожголкний гэрэл өчүүхэн жижиг ч харанхуй шөнө их тод гэрэлтдэг.  Хичнээн жижиг гэрэл байсан ч тас харанхуйд тод цацардаг. Бид өөрсдийгөө жижиг гэрэл учраас юунд ч хэрэггүй гэж бодож болохгүй юм.
 Гэмээр харанхуйлсан дэлхийд итгэгчидийн сайхан үйлс нь гэрэл мэт байдаг учраас хүмүүс хараад Бурханд алдрыг өргөж тэдэн шиг ариун шударгаар амьдрах хүсэл найдвар, амьдралын зүг чигийг олж авдаг.