Есүсийн хэлсэн энэ үгнээс үзэхэд Есүсийн шавь дэлхийн хүмүүсийн дунд ямар байр суурьтай ба ямар үүргийг биелүүлэх ёстойг мэдэж болно.
Есүсийн шавь бол газрын давс юм. Та давсгүй хоол идэж үзсэн үү? Мэдээж үзсэн байх гэж бодож байна. Давс хоолыг сайхан амттай болгодог. Мөн давс хийж ногоо даршилдаг. Энэ нь муудахаас хамгаалдаг. Давс бол үнэхээр чухал үүрэгтэй байна. Одоо энэ дэлхий хайр найргүй, замбараагүй, ёс бус үйлсээр дүүрэн байна. Харин итгэгчид нь амт оруулах үүрэгтэй хүмүүс юм.
Хэрвээ бидний амьдарч буй нийгэм улам л доройтон ялзарч байгаа бол Есүсийн шавь нар үүргээ сайн биелүүлэхгүй байгаатай холбоотой.
Бас Есүсийн шавь бол дэлхийн гэрэл юм. Гэрэл нь түнэр харанхуйн дунд ч тод харагддаг. Миний мэдэхийн жожголкний гэрэл өчүүхэн жижиг ч харанхуй шөнө их тод гэрэлтдэг. Хичнээн жижиг гэрэл байсан ч тас харанхуйд тод цацардаг. Бид өөрсдийгөө жижиг гэрэл учраас юунд ч хэрэггүй гэж бодож болохгүй юм.
Гэмээр харанхуйлсан дэлхийд итгэгчидийн сайхан үйлс нь гэрэл мэт байдаг учраас хүмүүс хараад Бурханд алдрыг өргөж тэдэн шиг ариун шударгаар амьдрах хүсэл найдвар, амьдралын зүг чигийг олж авдаг.
Тийм учраас Есүсийн шавь нарын үйлс хэдий чинээ ариун бөгөөд зөв байна, хорвоо дэлхий тэр чинээгээрээ гэрэлтэй болно.
Есүсийн шавь давс ба гэрлийн үүргийг биелүүлэн бусдад сайнаар нөлөөлөхийн тулд дэлхийн хүмүүсээс өөрөөр амьдрах хэрэгтэй. Дэлхийн хүмүүсээс ялгарах зүйлгүй амьдарвал хэзээ ч нөлөө бүхий хүн болж чадахгүй. Бид дэлхийн хүмүүсээс өөрөөр амьдарч, Есүсээс үлгэр дууриал авахын тулд өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Түүгээр ч зогсохгүй өөрийгөө золиослохыг сурах хэрэгтэй. Давс үүргээ биелүүлэхийн тулд усанд уусаад алга болох хэрэгтэй. Лаа бас үүргээ биелүүлэхийн тулд өөрийн биеэ хайлуулах хэрэгтэй. Үүний нэгэн адил ямар ч зовлон, хохирол амсалгүй давс ба гэрлийн үүргийг биелүүлж чадахгүй.Тийм учраас Есүсийн шавь нарын үйлс хэдий чинээ ариун бөгөөд зөв байна, хорвоо дэлхий тэр чинээгээрээ гэрэлтэй болно.


No comments:
Post a Comment