2011-06-11

Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь

Лук 5:1-11
Симон Петр тэргүүтэй хэдэн загасчид шөнөжин загасчилаад ямар ч загас бариагүй хүрч ирээд тороо угааж байв. Харин энэ үед Есүс Симон Петрт “Усны гүн уруу нь очоод тороо хаяад барь” гэв. Петр бол Галил нуураас насаараа загас барьсан загасчин хүн юм. Түүний туршлагаас үзвэл өдөр  загасчилах нь тийм ч үр дүнтэй биш бас гүн хэсэгт тороо хаяад загас барина гэдэг боломжгүй юм. Дээрээс нь түүний хувьд урьд шөнө загасчилаад юу ч бариагүй маш их ядарсан байсан. Ийм тэр Есүсийн хэлсэн үгийг дагаж гүн хэсэгт тороо хаяна гэдэг амаргүй юм.
Есүсийн хэлсний дагуу яваад загас баригдахгүй бол дахин тороо угааж замаг, болон хогноос цэвэрлэх ажил гарна. Есүс бол туршлагатай загасчин ч биш Петрийн мэддэгээр бол библийн багш мужааны хүү юм. Гэхдээ Петр Есүсийн үгийг дагахад маш их загас барьжээ. Бүр тор нь дүүрээд урагдаж шивж эхэлжээ. Тэрээр амьдралдаа ийм их загас барьсан удаа байхгүй байх.  Ямар сонин зүйл вэ? Гүн хэсэгт тороо хаяад маш их загас барьжээ. Урьд шөнө яваад юу ч бариагүй байтал тэрээр одоо ийм их загас барьжээ. Петр гүехэн хэсэгт л тороо хаядаг хүн байв. Өөрөөр хэлбэл гүехэн хэсэгт бүх зүйл тод харагддаг. Гүн хэсэгт юу ч харагдахгүй. Тиймээс тэр харагдах зүйлийн араас явдаг байв. Гүн хэсэгт бол их зүйл байдаг. Том том загаснаас эхлээд, сувд, шүр нь гүн хэсэгт л байдаг.
Энэ үйл явдлаар дамжуулан Петр болон бусад нөхөд нь Есүсийг хэн болохыг ухаарчээ. Бас хүний оюун ухаанаар, ойлгогдохгүй ертөнц байгаа гэдгийг ухаарсан. Есүс Петрт загасыг л бариулж өгөх гэсэн бол гүн хэсэг рүү явах шаардлагагүй. Есүс тушаавал Галил нуурын загас бүгдээрээ уснаас үсрэн гарч ирж чадна.
Дээрхээс үзвэл бидний нүдэнд харагдахгүй, заримдаа ойлгогдохгүй ч гэсэн, энэ ертөнцөөс үзэсгэлэнтэй, илүү элбэг дэлбэг, илүү ашиг олж чадах сүнсний ертөнц байгаа гэдгийг мэдэж болно.
            Библийн зарлиг бол гүн далай мэт байдаг. Заримдаа библи нь балар эрт зохиогдсон болохоор, өнөөгийн бодит амьдралд таарахгүй, хол хөндий мэт санагдана. Заримдаа ойлгогдохгүй зарлиг ч их байдаг. Гэхдээ өнгөрсөн хэдэн мянган жилийн турш хүмүүс зөвхөн библээс л амьдралын эрдэнэсүүдийг түүж байжээ. Библээр дамжуулан олон хүмүүс Есүст итгэж гэмт амьдралаас чөлөөлөгдөж, өөрчлөгдсөн байдаг. Библи нь хүний амьдралын утга учир, үнэ цэнэ болон авралд хүрэх замын талаар бидэнд үнэнийг заан өгдөг.
Бүгдээрээ библийн зарлигт тороо хаясанаар Аврагч Есүстэй уулзаж, сүнсний баяр хөөр, Бурханаас ирэх хайр ивээлийг эдэлцгээе.
Библи бол орчлон ертөнцийг болон биднийг бүтээсэн Бүтээгч, Аврагч, Эзэн Бурханы үг юм. 

No comments:

Post a Comment