2010-04-27

Би хэн бэ?




Би ер нь ингэхэд хэн юм бэ? Би хэн бэ? гэдгээ нээж олох нь бидний амжилттай, харамсахааргүй амьдралын үндэс болдог ажээ. Би яагаад заавал монгол хүн болоод төрчихсөн юм болоо? Африкийн хар ч юмуу,Америкийн шар болоод яагаад төрчихөөгүй юм бол гэж та бодож байсан удаа би йюү? Би яагаад эмэгтэй болоод төрчихсөн юм болоо? Би эрэгтэй байсан ч болоосой гэж бодогддог уу? Би яагаад эрэгтэй болоод төрчихсөн юм болоо? Эмэгтэй болсон бол мөн гоёо гэж бодогдож байсан уу? Хүн ер нь бусдад их асуулт тавьдаг .Харин өөртөө асуулт бараг тавьдаггүй. 
Хааяа бид өөртөө асуултыг тавиад хариултыг эрж хайдаг байх хэрэгтэй. Бид өөрийгөө хэн болохыг эрж хайж,нээж олох хэрэгтэй.Бид зөвхөн хорвоогийн тоос хөдөлгөж байгаад замхрахын тулд бүтээгдээгүй юм. Амьд Бурхан Есүс хүн төрлөхтнийг бүтээхдээ хүн тус бүрийг АГУУ НЭГЭН байхаар зорилготой бүтээсэн. .Бид өөрийгөө хэн бэ? гэдгээ мэдсэн үедээ л АГУУ байх зам руугаа орж амжилттай амьдардаг. Энэ дэлхийн агуу хүмүүс нь өөрийгөө хэн болохыг мэдсэн хүмүүс байдаг. Бид бусдыг маш их судалдаг. Харин бид бусадаас илүү өөрийгөө судлахад хир их цаг зарцуулж байна вэ? Би юунд их сонирхолтой байна вэ? Юуг хийх үедээ орчноосоо тасраад ухаанаа алдчихаж байна вэ? Юу миний хамаг цаг зав,хүсэл сэтгэл, эд хөрөнгийг эзэмдээд байна вэ? Бид өөрийгөө эрж хайж, нээж илэрүүлэх хэрэгтэй. Би өөрөө бол эрдэнэс шүү дээ. Тэр амиа тавиад алт мөнгө ухаад газар сэндийлээд байхаасаа илүү өөрийн дотор байгаа алт эрдэнэсээ ухаж гаргаж нээж олох нь бидний амжилттай аз жаргалтай амьдралын үндэс юм. Бурхан бидний хүн нэг бүрийн дотор алт эрдэнэсийг хийгээд бүтээчихжээ. Түүнийгээ л хайж эрж ол. Хүний юмыг бүү хай,Хүний юм руу бүү өнгөлз,Хүний юманд бүү шуна. Чамд өөрт чинь байна. Чамд өөрт чинь яг тохирох хангалттай алт эрдэнэс нуугдаж байна. Түүнийгээ л ол. "Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж,амьдрал чинь алт мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө"Би чамайг хэзээ ч орхихгүй.Би чамайг хэзээ ч мартахгүй " Библи Еврей13:5 дээр Есүс ЭЗЭН хэлсэн. Тиймээ,надад Бурханаас өгөгдсөн тэр алт эрдэнэсээ л эрж хайж олох минь. Би хэн вэ? гэдгээ мэдэх нь амжилттай амьдрахын үндэс болохыг би саяхаан ойлгосон үедээ би Архимед шиг Эврика гэж хашгарч билээ. Би оллоо! Би оллоошдээ! гэж хашгарсан. Одоо би өөрийгөө хэн болохыг мэдэх гэж шамдаж эрэл хайгуул хийж,нээж олох гэж зорьж тэмүүлэн зүтгэж байна.
Яруу найрагчА. Тарковский: “Хүнд хэцүү цагт хэрэг гарахад Хэнд ч гэсэн 100 төгрөг,найз олдоно.Харин 100 төгрөг ба найзыг олохоос илүү Хаа очиж өөрийгөө олох нь хамгийн хэцүү байдаг.” гэж хэлсэн байдаг. Энэ агуу хүн өөрийгөө олсон туршлагаас бидэнд сургамж болгон хэлжээ.Бусдыг биш өөрийгөө харья, Бусдыг биш өөрийгөө ол. Монгол ахан дүүс нараа,өөрийгөө олцгооё,өөрийгөө нээцгээе. Дээрх эх сурвалжыг http://sonsogtyn.blog.gogo.mn –аас
Би ч гэсэн танд хэлэхэд өөрийгөө хэн бэ гэдгээ олж мэдэхийг хүсч байна. Магадгүй миний энэ хүсэлтэнд би өөрийгөө мэднэ. гэж та хариулж болох ч Ихэнх хүмүүс өөрийгөө бусадтай харьцуулж мэдэх гэдэг нь тэгээд бусдаас ямар нэгэн байдлаар дор байвал өөрийгөө голдог, аль эсвэл илүү байвал өөрөөрөө сайрхдаг. Өөрөөр хэлбэл хүн ямар нэгэн байдлаар бусадтай өөрийгөө харьцуулж өөрийгөө мэдэх гэдэг Харин Бурхан хүн бүрийг өөр өөр бүтээсэн та бол энэ дэлхий дээр давтагдахгүй цор ганц бүтээгдсэн төгс сайхан бүтээл. Бас ямар нэгэн зорилготой бүтээгдсэн. Тэгвэл бусадтай харьцуулж өөрийгөө олж мэднэ гэдэг нь үнэхээр утгагүй, бас ингэх шаардлагагүй. Эцэст нь хэлэхэд хүн бүтээгч Бурханруугаа очиж түүний өмнө би хэн бэ? Би юуны төлөө бүтээгдсэн юм? Би яах гэж амьдардаг юм? гэдгийг олж мэдэх нь чухал Та Эзэн Бурхан Есүс рүү очоорой. Түүний үг болох библийг та уншаарай. Сүмд цуглаанд очоорой. Түүнд танд тавьсан гайхалтай төлөвлөгө байгаа шүү.

No comments:

Post a Comment