Есүс хүн төрөлхтөний гэмийн төлөө загалмайд цовдлогдож нас барж, дахин амилахынхөө өмнө нэг удаа шавь нартаа ингэж хэлж байв. “Миний явах газарт очих замыг та нар мэднэ” гэв. Гэтэл Есүсийн шавийн нэг болох Томас – Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэж асуулаа. Шавь нар Есүсийг дагах нь дагаж байсан боловч өөрсдөө хаашаа явж байгаагаа болон Есүс хэн бэ гэдгийг ч сайн мэдэхгүй байв. Харин Есүс хэлэхдээ “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэж хэлсэн юм. Есүсийн хэлсэн зүйл нь: Хүний очих газар нь Бурхан гэдгийг заан өгч байна.
Зарим хүмүүс “Би Бурханыг мэдэхгүй. Бурхан надад хамаагүй. Би өөрийнхөөр л амьдарна” гэж хэлдэг. Гэхдээ энэ нь худлаа Грекийн Афин хот бол шашингүй онолын төв юм. Гэхдээ тэнд ч маш олон тооны хиймэл шүтээнүүд байсан ба “Үл мэдэгдэх бурханд” гэсэн бичигтэй тахилын ширээ хүртэл байв. (Үйлс 17:23). Бас эртний грекүүд Бурханы тухай сэдэвлэсэн домог үлгэрийг хичнээн их зохиосон бэ? Нарт гүн ухаантан Күнз багш Бурханы талаар асуусан асуултанд хариулахаас татгалзжээ. Гэхдээ түүний зохиолд Тэнгэр, Бурхан, Орчлон ертөнцийн Эзэн гэх мэт Бурхан гэсэн ухагдахуун 200 гаруй тохиолдож байна гэнэ.

Хүн бүхэн өөрөө хэзээ нэгэн цагт заавал үхнэ гэдгийг мэддэг. Үхсэн хүний очих газар байдаг гэдгийг ч мэддэг. Гэхдээ зориуд эдгээрийг санахгүй энэ дэлхийд тохь тухтай амьдрахыг л зорилго болгон амьдардаг. Гэхдээ хүн өөрөө хаашаа явж байгаагаа болон ямар замаар явбал зохихыг огт бодохгүй, зүгээр яваад л байвал сүүлд маш их харамсах болно. Хүний амьдралд юуг бүтээж, эд хөрөнгийг хэр их цуглуулсан нь чухал биш, хамгийн гол нь өөрөө хаанаас ирээд хаашаа явж байгааг олж ухаарах явдал юм. Библи бидэнд хүн Бурханд очно гэдгийг маш тодорхой заан өгч байна.
Тэгвэл Бурханд очих гэвэл яах хэрэгтэй вэ? Үнэндээ хүн бол Бурхан дээр очиж чадахгүй, оюун ухаанаараа Бурханыг танин мэдэж ч чадахгүй. Бурханыг ухаарсан ч гэсэн Бурхан дээр очих эрхгүй. Хүн бүхэн гэмтэн. (Ром3:10-12) Тиймээс хүн Бурхан дээр очно гэдэг шийтгүүлэхээр очно гэсэн үг. Хүн гэмийн асуудлыг шийдэхгүйгээр яасан ч Бурхан дээр очиж чадахгүй. Гэтэл Есүс бидний төлөө золиос болсноор Бурхан ба бидний хооронд ариун шинэ зам нь нээгдсэн билээ. Есүс Бурханд очих зам нь болсон юм. Тиймээс I Тимот 2:5-р зүйлийг үзвэл, “Учир нь ганц Бурхан байна. Мөн Бурхан ба хүмүүсийн хооронд ганц зууч байна. Тэр нь хүн болох Христ Есүс билээ” гэв. Есүс л Бурханд очих цорын ганц зам болдог. Энэ Есүс хэлж байна. “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй.
Хүмүүс ер нь Бурхан дээр очих зам нь өргөн бөгөөд хялбар байвал сайн аа гэдэг. Бас зам нь олон байвал зүгээр гэж боддог. Бас аль ч замаар явсан Бурхан дээр л очвол болоо биш үү гэж боддог. Гэхдээ аль ч шашинд тийм замбараагүй ойлголт байдаггүй. Үнэнд очих зам нь ердөө ганц байх ёстой. Аль хялбар замыг өөрөө сонгочихоод тэр нь Бурханд очих зам гэж хэлж болохгүй шүү дээ. Бурхан дээр очих замын талаар Библи бидэнд тодорхой хэлж байна. Зөвхөн Есүс л Бурхан дээр очих цорын ганц зам юм.
Квон Паул: мессэжээс

No comments:
Post a Comment