
Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе! Юуны өмнө би блог блогсподод блог нээсэндээ баяртай байна. Анхны бичлэг болгож би яагаад блогоо ганц үнэн гэж нэрлэснээ тайлбарлая гэж бодлоо. Есүс хэлэхдээ би бол ганц зам үнэн амь мөн гэж хэлсэн байдаг.
Есүс бол энэ дэлхийн хүн төрөлхтөнийг гэмийн шийтгэлээс аврахаар ирсэн аврагч юм. Библийг үзвэл хүн бүр гэмтэй гэдэг. Гэмтэй хүн шийтгэлийг авах нь үнэн юм. Гэхдээ Есүс Христ бидний гэмийг төлөөс болж загалмайд нас барсан юм. Тийм учраас Бид түүнд итгэвэл аврагдаж Тэнгэрийн хаанчлалд орох юм. Хүн гэм үйлдсэнээр Бурханаас холдох болсон нэг үгээр хүн Бурхантай харилцаа тасрах болсон. Гэхдээ хүн Есүсээр дамжуулан Бурхан дээр очих боломжтой болсон юм.
Хүн зөвхөн Христэд итгэх итгэлээр л аврагдах боломжтой. Бид сайн үйлсийг л хийснээр аврагдах боломжгүй юм. Энэ нь мэдээж хүн сайн үйлсийг битгий хий гэсэн үг биш. Библийг уншвал Бурхан бүх хүмүүсийг аврагдаасай гэж хүсдэг болохыг мэдэж болно. Тийм учраас бүх хүн аврагдах замыг зааж өгсөн ба тэр нь Есүс Христ юм.
Энэ бүгдийн талаар та илүү их мэдэхийг хүсч байвал. Библи уншаарай гэж зөвлөх байна. Бас библийг төвд тавьсан библийн дагуу явдаг сүм цуглаанд очихыг хүсч байна.

No comments:
Post a Comment