2010-02-16

Балчир хүүхдүүд баг зүүдэггүй



Томчууд бусдад харагдах гэж баг зүүдэг. Байхгүй ч байгаа юм шиг, мэдэхгүй ч мэддэг дүр эсгэн хоосон сүржигнэдэг. Зарим хүмүүс баг зүүхдээ онцгой гаргуун байдаг. Гурав хоног өлссөн ч өөхтэй хавирга идсэн дүр үзүүлэх нь бидний нэр нүүрээ бодсон байдал юм.
баг зүүдэг хүн багаа зүүснээр өөрийгөө бодит байдлаас илүү мундаг харагдах болно гэж андуурдаг. Харин ихэнх хүмүүс баг өмсөөгүй хүнд илүү татагддаг байна. Баг өмсөөгүй хүнд баг зүүдэг нэгнээс олж харахын аргагүй үнэн сэтгэлийн хүч байдаг юм. энэ хүч заримдаа илд мэс, эрх мэдлээс илүү сүрийг үзүүлнэ.
Нэгэн жишээг иш татая.

Солонгост 1950 үед Либрерал нам засгийн эрхийг авч согтууруулах ундааг зөвшөөрөлгүй нэрж үйлдвэрлэхийг хориглон заавал архины мухлагаас худалдан авч уух хууль гаргасан байна. Гэхдээ энэ арга тэр бүр хэрэгжээгүй байна. хөдөө тосгодоор бол нууцаар нэрэх үзэгдэл элбэг байв. тэгээд шалгалт шүүлэгийг сайжруулж, архи нэрж буй айл өрхөд торгууль тавих арга хэмжээг ч гэсэн авч эхэлсэн байна. Нэг талаар шалгалт ширүүсэх тусам нууцаар нэрэх арга барил нарийн болж байсан байна. Нэг удаа шалгалтынхан гэнэт тосгодоор явж шалгалт явуулж гэнэ гэтэл таван настай хүүтэй нэгэн айлын гадаа ирэх болоход аав нь шалгалтын хүмүүс гэдгийг мэдээд ум хумгүй цаад өрөөрүүгээ орж нуугдахдаа гайхан зогсох хүүдээ үг зааж өгсөн байна. "Аав чинь хаа байна гэвэл байхгүй гээрэй" гэж хэлээд нуугдсан байна. Эцэг нь бодохдоо том хүн байхгүй гэвэл нэгжихгүй байх гэсэн өчүүхэн найдвар тавьжээ. Харин тэр өдөр тэднийд тариалангийн үеэр хэрэглэх гэж дарсан нэрмэл нэлээд хэдэн ваартай архи байсан байна. Баригдвал амьдрал нь дампуурах байлаа. Хэсэг хугацааны дараа шалгалтынхан гэрт нь орж ирэхэд 5 настай хүү үүдэндээ зогсоод хуруугаа хөхөж байлаа. "Хүү минь, аав чинь хаачсан бэ?" гэж шалгалтынхан асуумагц хүү хуруугаараа аавынхаа орсон хаалгаруу заагаад "аав тийшээ орохдоо байхгүй гэж хэлээрэй гэсэн" гээд хэлчихэж. Аав нь хүүгийнхээ дэндүү цайлган хариултыг сонсоод царай нь хувхай цайж "Одоо ч манайх сүйрлээ " гэсэн бодол толгойд нь харван орж ирсэн байна. Гэтэл энэ үед нэг хачин зүйл болсон байна. Шалгалтынхныг үтэр түргэн өрөөний хаалгыг түлхэн орж ирээд, чирэн гаргаж архитай торхнуудыг нэгжих олно гэж бодож байтал хүүгийн хариултыг сонсон, нилээд инээлдсэнээ зүгээр гараад явчихсан байна. Сүүлд нь шалгалтыхан ярихдаа "Тэр айл маш их тариа тарьдаг учраас нэгжих юм бол архи зөндөө гарна гэдгийг мэдэж байлаа. Гэвч тэр хүүгээс болоод дотогш орж зүрхэлсэнгүй" гэсэн гэдэг.
Бяцхан хүүгийн нэг цайлган үг шалгалтынхны багагүй багагүй хэмжээний мөнгөний шохоорхлыг зайлуулсан юм. Үнэн сэтгэлийн хүч ийм л агуу билээ.
Бурхан биднээс баг зүүлгүй үнэн дүр төрхөөрөө л амьдрахыг хүсдэг.

1 comment: