
Есүс хүн төрөлхтөний гэмийн төлөө загалмайд цовдлогдож нас барж, дахин амилахынхөө өмнө нэг удаа шавь нартаа ингэж хэлж байв. “Миний явах газарт очих замыг та нар мэднэ” гэв. Гэтэл Есүсийн шавийн нэг болох Томас – Эзэн, бид Таны хаашаа явахыг мэдэхгүй. Бид тэр замыг яаж мэдэх вэ? гэж асуулаа. Шавь нар Есүсийг дагах нь дагаж байсан боловч өөрсдөө хаашаа явж байгаагаа болон Есүс хэн бэ гэдгийг ч сайн мэдэхгүй байв. Харин Есүс хэлэхдээ “Би бол зам, үнэн, амь мөн. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” гэж хэлсэн юм. Есүсийн хэлсэн зүйл нь: Хүний очих газар нь Бурхан гэдгийг заан өгч байна.


