“Үнэнээр үнэнээр би та нар хэлье. Хэрэв улаан буудайн үр газар унаад үхэхгүй бол тэр ганцаараа үлдэнэ. Харин хэрвээ тэр үхвэл олон үр бий болгоно.” Иохан 12:24 Есүс хэн ч ойлгохоор энгийн сургаалийг айлдаж байна.
Улаан буудайн үр нь 0.04гр өчүүхэн жижиг байдаг. Гэхдээ нэг ширхэг улаан буудайн үр газар унаад хөрсөнд булагдах юм бол хөрсний усыг өөртөө шингээдэг. Тэгэхэд үр нь ялзарч эхлэх ба бүрэн ялзрах юм бол тэндээс соёо ургах болно. Тэр соёо нарны гэрлээр өдрөөс өдөрт өсөн ургаж, 4 сарын дараа үр боловсруулах болно. Нэг ишнээс дунджаар 80-100 орчим үр боловсордог гэнэ. Тэгвэл 1 ширхэг үр 5 жилийн дотор хэр их болох вэ?. нэг үр нь эхний жилд 100 болно гэвэл, 2 жилийн дараа 10 мянга, 3 жилийн дараа 1 сая, 4 жилийн дараа 100 сая, 5 жилийн дараа 10 тэрбум болох байна. Үүнийг шуудайнд хийвэл 17 мянган шуудай болно. Нэг шуудай нь 25 кг гэвэл энэ нь 4250 тн буудай юм. Нэг үрнээс 5 жилийн дотор ийм их үр бий болно гэдэг үнэхээр гайхамшигтай.
Гэхдээ улаан буудайн үр үхэхгүй бол ямар болох вэ? Ганцаараа үлдэнэ гэж байна. Ганцаар үлдсэн үр хорчын хатаж, юунд ч ашиглагдахгүй болно. Хэдэн жилийн өмнө Египетийн пирамидаас гурван мянган жилийн настай улаан буудайн үр олдсон гэнэ. Тэр үр нь вааранд байсан учраас ялзраагүй юм. Хэрэв үхсэн бол хэмжээлшгүй их болж олон сая хүнийг хооллох байжээ.
Улаан буудайн ганц үр, их үр жимс төрүүлэх боломжтойн адил ямар ч хүнд агуу их амьдралаар амьдрах бололцоо байдаг. Үр өчүүхэн жижиг ч олон үрийг бий болгох боломжтой. Хүн сул дорой, авъяасгүй байж болно гэхдээ өөрийгөө голж болохгүй юм харин улаан буудайн үр мэт өөрийгөө золиослох юм бол их үр жимсийг төрүүлж чадна.
Ер нь хүмүүс өөрийгөө золиослох дургүй байдаг. Золиослол гэдэг үгийг сонсоход бид хохирох мэт бодол төрдөг. Гэхдээ золиослолын цаана аз жаргал байдаг. Бусдын төлөө өөрийгөө золиосолсон хүний сэтгэл нь уужирч жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг.
20-р зууны хамгийн агуу хүмүүсийн нэг нь “Тереза эх” хэмээн алдаршсан Мадер Тереза (Моther Theresa) юм. Намхан биетэй энэ эмэгтэй Энэтхэгийн ядуу, зовсон хүмүүсийн төлөө өөрийгөө золиос болгон улаан буудайн үр үхэх мэт амьдралаар амьдарчээ.
Агуу болох гэсэн, үр жимсийг төрүүлэх гэсэн хүн маш олон байдаг. Гэхдээ агуу болох гэвэл золиослол заавал хэрэгтэй. Золиослол байхгүй бол үр жимс үгүй. Бүгдээрээ өөрийгөө үхүүлж, Бурханы алдрын төлөө болон бусдын төлөө өөрийгөө зориулж амьдрахад Бурхан их үр жимсийг бидний амьдралд заавал өгөх болно.


No comments:
Post a Comment